Надалийн араас Федерер тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Надалийн араас Федерер тэмцээнийг орхилоо

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” Английн Лондон хотноо All England Club-т үргэлжиж байна. Энэ сарын 24-өөс ирэх сарын 7 хүртэлх үргэлжлэх 127 дахь удаагийн “Уимбльдон” эхний тойргоос эхлэн шилдгүүдэд халгаатай эхэллээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тавд эрэмбэтэй Испаний Рафаэль Надаль нэгдүгээр тойрогт ялагдал хүлээсэн бол түүний араас гуравт эрэмбэтэй, Швейцарийн Рожер Федерер хоёрдугаар тойрогт ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо.

“Уимбльдон”-нд долоон удаа түрүүлсэн Швейцарийн Рожер Федерер хоёрдугаар тойрогт Украйны Сергей Стакховскитэй /115/ учраа таарсан ч ялагдал хүлээжээ. Федерер эхний сэтийг 7:6-аар өөрийн болгосон ч удаах сэтэд Сергей Стакховски 7:6, 7:5, 7:6-ийн харьцаагаар илүүрхэж дараагийн тойрогт шалгараад байна.

Рафаэль Надаль, Рожер Федерер нар амжилттай тоглосоор шигшээ наймд таарах магадлалтай байсан ч тэдний хувьд ердөө эхний тойргуудад  учраагаа барсангүй тэмцээнийг орхилоо.
 
Мөн тэмцээний зургаад эрэмбэтэй Францын Жо Уильфред Цонга, Австралийн Лэвит Хьютт нарын шилдэг теннисчид гуравдугаар тойрогт шалгарч чадаагүй байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн сүүлийн хэсгийн тоглолтууд өнөөдөр болох бөгөөд маргааш гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлнэ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд сонирхолтой тоглолтууд өрнөж тэмцээний гуравт эрэмбэйт ОХУ-ын Мария Шарапова, есд эрэмбэлэгдсэн Данийн Каролина Возняцки, Сербийн Анна Иваннович нарын шилдгүүд учраа барсангүй байна. Мөн тэмцээний хоёрт эрэмбэтэй Беларусын Виктория Азаренка бэртлийн улмаас тэмцээнийг үргэлжлүүлэхээс татгалзжээ. 

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж