Үерт өртсөн айлыг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Үерт өртсөн айлыг нүүлгэн шилжүүлжээ

Нийслэлд зургаадугаар сарын 25-ны 15.30 цагт орсон борооны улмаас Налайх дүүргийн VI хороо,
Тэрэлжийн Өнөр, Горьх, Баянцагаан, Болор амралт зэрэг газрууд үерт
өртөж, айл өрх, мал амьтан үерийн усанд урсах аюулд оржээ. Налайх
дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги, Зэвсэгт хүчний
014 дүгээр анги, ЗДТГ-ын нийт 83 албан хаагч шуурхай ажиллан, нийт
долоон айл өрхийн 31 иргэн усанд автсан байсныг аюулгүй газар нүүлгэн
шилжүүлж, 119 автомашин /265 иргэн/ ус, шаварт суусан байсныг татаж
гарган, аюулгүй болгожээ.

 Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж