Роналду “Ман Ю”-д очиход бэлэн

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Роналду “Ман Ю”-д очиход бэлэн

Португалын шигшээ болон Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду өмнө хүчин зүтгэж байсан “Манчестер Юнайтед” багт очиход бэлэн байна гэж мэдэгджээ. Испанийн эзэн хааны баг Криштиан Роналдуг багтаа үлдээхийн тулд өндөр цалин амлаж, Уэльсийн од Гарет Бэйлийг 100 сая еврогоор авахаар ярилцаж, Испанийн ирээдүйтэй залуу Иског 27 сая еврогоор эгнээндээ нэгтгээд байна. Мөн Итали мэргэжилтэн Карло Анчеллотийг дасгалжуулагчаар авсан юм. Гэсэн ч энэ нь Португал эрийн сэтгэлийг огт хөдөлгөөгүй бололтой. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Английн “Манчестер Юнайтед” Роналдугийн төлөө 50 сая евро төлж магадгүй гэсэн яриа гараад байна. Хэрвээ энэ үнэн бол Роналду дэлхийн шилдэг хөлбөмбөгч алдрыг хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Ман Ю”-даа эргэн ирэхэд ойртжээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж