Германы ерөнхийлөгч Киевийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Германы ерөнхийлөгч Киевийг шүүмжлэв

ХБНГУ ба Чехийн ерөнхийлөгч нар Юлия Тимошенкотай эрх баригчид хэрхэн харьцаж байгааг шүүмжилсэн байна. Вашингтон Киевт хандан Ерөнхий сайд асаныг шоронгоос чөлөөхийг уриалжээ.

ХБНГУ-ын ерөнхийлөгч Йоахим Гаук ба Чехийн ерөнхийлөгч Милош Земан нар зургадугаар сарын 26-нд Берлинд уулзахдаа Украины эрх баригчдын явуулж байгаа Тимошенкогийн эсрэг үйлдлийг  шүүмжилжээ. Ерөнхийлөгч нарын ярианы гол сэдвийн нэг нь Украины байдал байсан байна. Мөн тэр өдөр АНУ-ын Сенатын Гадаад бодлогын хороо Украины эрх баригчдад хандан экс-ерөнхий сайдыг шоронгоос суллахыг уриалсан байна. Хорооны сайтад өгүүлснээр, Вашингтон Европын холбоонд хандан Украинтай эвсэх гэрээнийхээ нэг нөхцөлдТимошенког чөлөөх асуудлыг оруулж өгөхийг зөвлөсөн байна. “Зүүний түншлэл” гэх ирэх арваннэгдүгээр сард литвад болох саммитийн үеэр тэр гэрээг байгуулах ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж