Г.Баасан: Магистрт сурч байна

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Г.Баасан: Магистрт сурч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн ялалтын баяр өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Энэ үеэр Монголын ахмадын холбооны тэргүүн Г.Баасантай цөөн хором ярилцсан юм. 

-Ард түмэн Ардчилсан Ерөнхийлөгчийг улираан сонголоо. Таны бодлыг сонсвол?

-Бид одоогоос 24 жилийн өмнө ардчилсан нийгэмтэй болох гэж анхнаасаа шав тавьсан хүмүүс. Гэтэл ард иргэд ардчиллыг ойлгож, дэмжиж одоо Ардчилсан намын гишүүд төрийн гурван өндөрлөгөөр сонгогдон ажиллаж байгаад талархаж байна. Энэ өдрөөс эхлээд Монгол хүнийг эрхийг зөрчих, авлига, хууль бус бүхнийг халахын төлөө бид хамтран ажиллах болно. Хэрэв энэ бүхнийг хийхгүй бол бид шаардана. Ер нь монголчууд бидэнд ардчиллыг тордож амьдрах цаг ирж байна.

-Та өнгөрсөн хугацаанд ихэд чимээгүйхэн байлаа. Одоогоор ямар ажил эрхэлж байна вэ?

-Би 2009-2012 онд МУИС-д суралцаж, хуульч болсон. Одоо магистрийн зэрэг хамгаалахаар сурч байна. Сурахын хажуугаар өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Засгийн газрын Ахмадын хорооны ажлыг хариуцан ажиллахаар болсон. Хөдөө орон нутагт ахмадуудтайгаа хамтран ажиллаж эхэлсэн. Сонгууль дууссан тул хөдөө орон нутгаараа бүрэн тойрч Ахмадын холбооны ажлаа хийх болно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж