Хуучирсан мэдээ: 2013.06.29-нд нийтлэгдсэн

Дээлтэйгээ наадъя

Жил бүрийн Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөрт багтдаг “Дээлтэй Монгол” наадам энэ жил уламжлал ёсоор болно.

Монголчуудын
уламжлалт соёл, үндэстэн ястны дээл хувцас, эдлэл
хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлах чухал ач холбогдолтой “Дээлтэй Монгол-2013” наадмыг
ирэх долдугаар сарын 13-нд зохион байгуулах юм. Сүхбаатарын талбайд болох уг наадам 12.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Монгол үндэсний дээл, хувцас
хэрэглэл, монгол гэр үйлдвэрлэгчид, гар урлалын бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчид, урчууд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа
явуулж буй байгууллагууд бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
,төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, үндэсний
хувцсаараа гоёсон бүх насны, гадаад дотоодын иргэд оролцох боломжтой.

Наадмын үеэр Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч-1, Хамгийн сайхан
үндэсний дээл, хувцастай 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд /3-10 насны
хүүхдүүдийн дунд/, Нийтийн бүжгийн шилдэг хос-1, Хамгийн сайхан дээлтэй
хос-1, Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага-1, Шилдэг зохион
байгуулалтай, идэвхитэй оролцсон нэг дүүргийг тус тус шалгаруулах юм байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж