Парис Жексон ээжтэйгээ хамт &#34салхилав&#34

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Парис Жексон ээжтэйгээ хамт &#34салхилав&#34

Попын хаан Майкл Жексоны 15 настай охин Парис эм хэтрүүлэн хэрэглэж, бугуйгаа зүсэн амиа хорлох гэж оролдсоноор тэдний гэр бүлийг тойрсон элдэв цуурхалыг улам дэвэргээд байгаа билээ. Зарим нэг нь Парисыг Майклын охин биш гэдгээ мэдсэнээс амиа хорлохыг завдсан гэцгээж, өөр нэг нь ах Принцтэйгээ таарамжгүй харилцаатай болсноос, эсвэл олны анхаарлыг татах гэсэн оролдлого гэх мэтээр янз бүрээр цуурцгааж байна. Гэхдээ Парис Жексоны авга ах Жекигийн яриагаар өсвөр насны авга дүү нь сүүлийн үед сэтгэл санааны гүн хямралд орох болсноос ийм алхам хийсэн гэнэ. Ямартай ч Лос-Анжелес хотын “UCLA” эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй Парис Жексоны бие нэлээдгүй сайжирч, өнгөрсөн амралтын өдрөөр ээж Дэбби Ровитойгоо хамт гадуур гарсан нь папарццид өртжээ.

Майкл Жесоныг 2009 онд нас барсаны дараа гурван хүүхэд нь эмээ Кэтрингийнхээ асрамжид шилжсэн билээ. Харин удаан хугацаанд ээжтэйгээ харилцаагүй байсан Парис саяхнаас ээж Дэббитэйгээ тогтмол уулзаж, дотно байх болсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж