“Байгалийн түүхийн музей” шинэ байртай болно

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

“Байгалийн түүхийн музей” шинэ байртай болно

“Байгалийн түүхийн музей” үүд хаалгаа бариад нилээд удаж байгаа билээ. Учир нь 1953 онд анх байгуулагдсан музейн барилгыг газар хөдлөлт болон байгалийн гамшигт үзэгдлийг тэсвэрлэхгүй тул үйл ажиллагааг нь зогсоо гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлага гарсан юм. Харин “Байгалийн түүхийн музей”-н олон нийтэд үйлчилдэг хэсгийг нурааж оронд нь музейн шинэ барилга барихыг шийдвэрлэжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран энэхүү шинэ барилгыг бариулахаар болсон бөгөөд үүнд зарцуулагдах хөрөнгийг 2014 оны улсын төсөвт суулгуулахаар болсон байна. Тиймээс шинэ байр бэлэн болох хүртэл тус музей олон нийтэд үйлчлэхгүй ажээ. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “2014 оноос барилгын ажил явагдаж эхлэх учраас нилээд хэдэн жилдээ манайх олон нийтэд үйлчлэхгүй” гэв.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж