Сауд маягийн феминизм

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Сауд маягийн феминизм

Эмэгтэйчүүдийн асуудлаар, орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь гэсэн бага хурлыг Саудын Арабт зохион байгуулахдаа тэнд ганц ч эмэгтэйг урин оролцуулсангүй.

Хэдийгээр тийм бага хурал Касима их сургуулийн байранд өнгөрсөн онд хийгдсэн ч «араб маягийн феминизмын» онцлогын талаар барууны сэтгүүлчид сая л мэдсэн байна. Уг арга хэмжээний үеэр хийгдсэн зургийг олж авсан сэтгүүлчид зурагт 15 орны дандаа эрэгтэйчүүдээр бүрэлдсэн төлөөлөгчид буужээ.

Тэмдэглэхэд, Саудын нийгэмд эмэгтэйчүүдийн эрх  маш хязгаарлагдмал. Эмэгтэй хүн тэнд банкны хадгаламж нээлгэхэд хамаатан эрэгтэйн зөвшөөрөл хэрэгтэй болдог гэнэ. Дэлгүүрүүдэд эрэгтэй эмэгтэй тасгууд тус тусдаа байдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж