Ерөнхийлөгчид МҮЭ-ийн холбооноос баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид МҮЭ-ийн холбооноос баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржид МҮЭ-ийн холбооноос баяр хүргэв.
МҮЭ-ийн холбоооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар баяр хүргэж ирүүлсэн мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан Цахиагийн Элбэгдорж Танд МҮЭ-ийн олон мянган гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

“МҮЭ-ийн санал-Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийн хүрээнд улам нягт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.
 
Төр түвшин
Түмэн олон амгалан байх болтугай” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж