Роналду: Би Манчестерийг үнэхээр санаж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Роналду: Би Манчестерийг үнэхээр санаж байна

Английн алдарт Манчестер Юнайтед клубт зургаан жилийг үдэж, дэлхий нийтэд өөрийгөө таниулж, амжилт, ялалтыг мэдэрч байсан Криштиану Роналду Английн багийг, английн хөлбөмбөгийг санаж байгаа ярьжээ. Өдгөө 28 настай Португалийн шигшээ багийн ахлагч тэрээр 2009 онд Юнайтедаас 80 сая фунтын үнээр Испанийн гигант Реал Мадридад хөл тавьж байсан билээ. “Би Английн хөлбөмбөгийг, Манчестер Юнайтед багийг үнэхээр их санаж байна. Миний амжилтын замналын хамгийн гайхалтай жилүүд Юнайтедэд өнгөрсөн. Би зүрхэндээ үргэлж Манчестерийг дурсаж байдаг юм. Би энд байсан цагаа маш их үгүйлдэг. Гэхдээ би яг одоо бол Испанид байна. Энд тоглоход сайхан байдаг. Миний амьдралын нэгээхэн хэсэг энд л байгаа. Харин ирээдүйд хэрхэхээ үнэхээр би хэлж мэдэхгүй байна” гэж Криштиану Роналду Сингапурт хийсэн нээлттэй тоглолтын үеэр ярьжээ. К.Роналду улаан чөтгөрүүдийн нэрийн өмнөөс 196 тоглолтод 84 гоол оруулж байсан бол Реал Мадридын нэрийн өмнөөс 135 тоглолтод 146 гоол оруулсан юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж