Иж бүрэн компьютерийг бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Иж бүрэн компьютерийг бэлэглэлээ

“Насан туршийн боловсрол, Гэгээрэл хөгжил төв” нь төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, ажил мэргэжилгүй иргэдэд анхан, дунд, гүнзгий шатны компьютерийн сургалтыг зохион явуулдаг билээ.

Энэхүү сургалт нэг ээлжинд хамрах хүрээг өргөжүүлж, сургалтын таатай орчныг  бүрдүүлэн ажиллахад  БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг TIKA-Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газраас компьютерийн сургалтын танхимд 20,000,000 сая төгрөгний иж бүрэн  компьютерийг бэлэглэлээ.

Уг үйл ажиллагаанд суурин төлөөлөгч доктор ЭКРЭМ Калан, тус байгууллагын албан төлөөлөгчид, ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Азжаргал, Нийгмийн хэлтсийн дарга Б.Булган, байгууллагын багш ажилтнууд, эцэг эх, суралцагсад оролцлоо. 

Эх сурвалж: www.khanuul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж