290 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд байна

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

290 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд байна

Говь-Алтай аймаг:

ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН
2013 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД  ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, иргэдээс нутгийн захиргааны байгууллага, түүний албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавихад Аймгийн Засаг даргын Тамгын газраас анхааран ажиллалаа.

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн дүнгээр нийт 8687 өргөдөл хүлээн авсны дотор 391-г нь амаар /утсаар/, 8296 -г бичгээр ирүүлжээ. Хүлээн авсан өргөдлийн 92,6 хувь болох 8052 өргөдлийг судлан шийдвэрлэж хариу өгч, ажиллан 3,3 хувь болох 290 өргөдлийн хугацаа болоогүй буюу шийдвэрлэгдэх шатанд байна.

2013 оны хоёрдугаар улиралд аймгийн Засаг дарга, Тамгын газар болон сум, агентлагуудад иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэсэн байдлыг нэгтгэн тайланг хүргүүлж байна.

Дэлгэрэнгүй тайланг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж