Сөүл, Пхеньяний хэлэлцээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Сөүл, Пхеньяний хэлэлцээ эхэллээ

Сөүл, Пхеньян хоёр Кэсоны аж үйлдвэрийн талаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай саяхан мэдэгдсэн. Тэгвэл дээрх асуудлаарх хоёр талын хэлэлцээр өнөөдөр Хойд Солонгосын зэвсэггүй бүс “Панмунжом” тосгонд  эхэлжээ. Дөрөвдүгээр сард зогсоосон цогцолборын цаашдын хувь заяаны талаар талууд хэрхэн шийдвэрлэх нь сүүлийн үед олон улсын анхаарлын төвд байгаа билээ.

Кэсоны аж үйлдвэр нь Умард болон Өмнөдийн ажилчдын хамтын ажиллагааны цорын ганц бүс бөгөөд ядуу буурай Хойд Солонгосын хувьд орлогын томоохон эх үүсвэрүүдийн нэг юм. Гэвч цөмийн хөтөлбөрийн асуудлаас үүдсэн хурцадмал байдалтай холбоотойгоор Хойд Солонгосын тал өнгөрсөн дөрөвдүгээр сард тус бүсийг хааж, Өмнөдийн ажилчдыг гаргасан. Дөрөвдүгээр сарын эхээр Хойд Солонгос өөрсдийн 50 мянган ажилтнаа  уг бүсээс татан, хилээ хаасан билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж