Энэтхэгийн буддын шашны төвд дэлбэрэлт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн буддын шашны төвд дэлбэрэлт боллоо

Орон нутгийн цагаар ням гаригийн орой Энэтхэгийн зүүн хэсэгт байх Бихар мужид дэлбэрэлт болж хоёр лам амиа алджээ. ЮНЕСКО-гийн түүхийн дурсгалт газарт бүртгэгддэг энэхүү мужийн буддын сүмд гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг ийнхүү хохирол дагуулсан байна. Энэтхэгийн хамгийн амар тайван, ариун хот гэгддэг энэ мужид өмнө нь иймэрхүү хэрэг гарч байгаагүй юм. Энэтхэгийн цагдаагийн газрынхан энэхүү хэргийг Исламын хэт даврах Можахид бүлэглэлийн гишүүд үйлдсэн байж магадгүй гэж таамаглаж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Энэтхэгт Можахид бүлэглэлийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа бөгөөд дөрвөн жилийн хугацаанд арав гаруй тэсэрч, дэлбэлэх ажиллагааг зохион байгуулсан юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж