Хятадын цагдаа нар Түвд лам нарт халджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Хятадын цагдаа нар Түвд лам нарт халджээ

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сичуань мужийн Ганзи бүсэд дээрхийн гэгээн Далай ламын төрсөн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан нэгэн арга хэмжээний үеэр цагдаа нар Түвд лам нар луу болон иргэд рүү гал нээжээ. АНУ дахь олон улсын Түвдийн холбооноос мэдээлснээр дээрх хэрэг Далай ламын 78 насны төрсөн өдрөөр буюу өнгөрөгч бямба гаригт гарсан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр лам нар дээрхийн гэгээнтний төрсөн өдөрт зориулан Ганзигийн нэгэн уулны ойролцоо мөргөл үйлдэж байх үеэр олон арван Түвд иргэд цугласан байжээ. 

Энэ үеэр өөрсдийгөө зулын гол болгож буй үйлдлээ гэмт хэрэг биш хэмээн дургүйцлээ илэрхийлсэн Түвд иргэд болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн гарсан нь энэ аж. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр мөргөлдөөний үеэр  цагдаа нар арга хэмжээнд хүрэлцэн ирсэн лам нар болон иргэд рүү гал нээснээс хоёр лам толгойн тус газраа буудуулж цөөн тооны хүн шархджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр тусгаар тогтнол эрх ашгийн төлөө өөрсдийгөө зулын гол болгож буй Түвд иргэдийн 2009 оноос хойш 119-т хүрээд байгаа юм байна.
     

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж