Жон Керригийн эхнэр эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Жон Керригийн эхнэр эмнэлэгт хүргэгджээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн эхнэр Тереса Хейнз Керригийн биеийн байдал муудсанаас тэрээр Бостоны эмнэлэгт хүргэгдээд байгаа гэнэ. Өдгөө 74 насны босгыг алхаад буй нэртэй улс төрчийн эхнэр өнгөрөгч ням гаригт бие нь тавгүйрхсэнээс ийнхүү эмнэлэгт хүргэгдсэн тухай Керригийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Харин одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө Тереса Массачустестэд хүүхдүүдийнхээ хамтаар амарч явсан аж. Багтраа өвчин сэдэрснээс тэрээр ийнхүү эмнэлэгт хүргэгдсэн хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа ч 1995 онд Жон Керритэй хуримласан Тереса 2009 онд хөхний хорт хавдар тусан эмчилгээ хийлгэж байжээ. Харин эхнэрээ эмнэлэгт хэвтэхээс өмнө олон улсад айлчлалаа үргэлжлүүлж буй Керри дээрх асуудлаас болж айлчлалынхаа төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж болзошгүй хэмээн Цагаан ордны албаныхан  энэ үеэр мэдэгдсэн байна.

b
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж