Төв цэнгэлдэх чиглэлд 203 автобус үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэх чиглэлд 203 автобус үйлчилнэ

Үндэсний их баяр наадмын 92 жилийн ойн баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 832 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилнэ. Тодруулбал, 80 чиглэлд 596 их багтаамжийн автобус, туслах 28 чиглэлд бага оврын 184, зуслангийн арван чиглэлд бага багтаамжийн арав, их багтаамжийн найман автобус үйлчлэхээр төлөвлөжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн рүү энэ сарын 11, 12-нд хотын 31 чиглэлээс нийт 258 их багтаамжийн автобус Олимпийн гудамжаар орж үйлчлэх юм байна. Энэ жилийн наадмаар Нийслэлийн тээврийн газраас наадамчин олонд зориулж нэгэн шинэ үйлчилгээ нээсэн нь “Дүнжингарав" худалдааны төвөөс арван автобус, “Мишээл экспо” худалдааны төвөөс таван автобус тус тус 3-8 минут тутамд богино эргэлтээр “үнэ төлбөргүй” олон нийтэд үйлчлэх ажээ.

Наадамчид “Дүнжингарав”, “Мишээл экспо” төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулаад тэндээсээ үнэ төлбөргүй автобусанд сууж Төв цэнгэлдэх хүрээлэн орж наадмаа үзэх боломжтой юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж