Франсуа Олланд баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Франсуа Олланд баяр хүргэв

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд баяр хүргэж мэндчилгээ ирүүллээ

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Таныг төрийн нэн өндөр албанд дахин сонгогдсонтой холбогдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд улс орноо ардчилал, хөгжлийн замаар үргэлжлүүлэн хөгжүүлэх үйлсэд Тань амжилт хүсье.
 
Монгол Улс нь Франц Улсын Ази дахь онцолсон түнш юм. Танай улсын дотоод улс төрийн хөгжил, нэн ялангуяа цаазаар авах ялыг цуцлах тухай Таны зоримог шийдвэр зэрэг нь бүс нутагтаа үлгэр дуурайлал болох үнэ цэнэтэй алхам болсон хэмээн үзэж байна. Манай хоёр талын харилцааг улс төр, эдийн засгийн салбарт улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхэд Таны дэмжлэгийг авч ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Өнгөрсөн 10 дугаар сард Лаос Улсад болсон АСЕМ-ын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Тантай уулзсанаа эргэн санахад таатай байна. Түүнчлэн ойрын хугацаанд Таныг Парис хотноо хүлээн авах болсондоо сэтгэл хангалуун байна.

Энэ айлчлалыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэхийн ялдамд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд өндөр хүндэтгэл илэрхийлье.
 

Хүндэтгэсэн,
Франсуа Олланд
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж