Туркийн цагдаа нар жагсагчдыг хүчээр тараажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.14-нд нийтлэгдсэн

Туркийн цагдаа нар жагсагчдыг хүчээр тараажээ

Туркад өчигдөр Ерөнхий сайд Рэсэл Эрдоганы Засгийн газрыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал дахин болж,  цагдаа нар жагсагчдыг даралттай ус болон нулимс асгаруулагч хий ашиглан, хүчээр тараажээ. Истанбулын Таксимын талбайгаас эхлээд Истиклал дүүрэг хүртэл үргэлжилсэн  жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүссэнээс ойролцоох үйлчилгээний газруудад үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байгаа тухай энэ үеэр Туркийн эх сурвалжууд мөн  мэдээлсэн байна.

Сүүлийн үед Ерөнхий сайдаа огцрохыг шаардсан иймэрхүү жасгаалууд ихээр гарах болж, энэ үеэр хүний амь нас эрсдэхээс гадна бэртэж гэмтэж буй хүний тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр гэхэд олныг хамарсан жагсаалын үеэр зургаан хүн амь насаа алдсан тухай Туркийн хэвлэлээр мэдээлжээ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж