Индонезид тэмцээний үеэр 17 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Индонезид тэмцээний үеэр 17 хүн амиа алджээ

Индонезийн Папуа мужийн Набире хотын спорт цогцолборт өнгөрөгч ням гаригт зохион байгуулагдсан нэгэн боксын тэмцээний үеэр 17 хүн амиа алдаж 39 хүн биедээ хүнд гэмтэл авчээ. Цагдаа нар тэмцээний үеэр ийнхүү олон хүний амь нас эрсэдсэн явдлыг тэмцээнд оролцогчдыг хөгжөөн дэмжихээр ирсэн талууд эмх замбараагүй байдал үүсгэнээс болсон хэмээн тайлбарласан байна.

Учир нь тэмцээний үеэр хоёр тал болсон хөгжөөн дэмжигчид шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн гартаа тааралдсан зүйлээ рингрүү шидсэнээс ийнхүү нөцөл байдал улам хурцадсан талаар гэрчүүд мэдээлжээ. Спорт цогцолборт ойролцоогоор 1500 үзэгч байсан бөгөөд тэдний зарим нь үймээн болсон газрас яаран гарахаар яваад олны хөлд дарагдсан хэмээн хотын цагдаагийн газраас Рейторс агентлагт мэдээлсэн аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж