Крис Браун хорих ял сонсч магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Крис Браун хорих ял сонсч магадгүй

Хүн зодож, танхайрсан, авто осол гаргасан гээд дуулиан шугианы эзэн дуучин Крис Браун хорих ял сонсч магадгүй тухай шар хэвлэлээр шуугиж байна. Экс найз бүсгүйгээ хөх няц болтол нь зодсоноос болж 2009 онд Холбооны шүүхээс түүнд нийгэмд тустай албадан ажил хийх шийтгэл оноож, тэнсэн харгалзах таван жилийн ял оноогоод байсан.

Тэгвэл тэрээр өнгөрөгч тавдугаар сард тэнсэн харгалзах хугацаа нь дуусаагүй байхад дахин автын осол гаргаж, жолооны үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцсон байна. Түүний энэ ослын хэргийг хэлэлцэх шүүх хурал ирэх долоо хоногт болох бөгөөд нэрт дуучныг хорих ял сонсч болзошгүй тухай мэдээлэл гарах болжээ.


Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж