Зарим гэрлийн шонг буулгана

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Зарим гэрлийн шонг буулгана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “UB palace”-ын урд талын спорт цогцолборын гаднах 30 метр өндөр дөрвөн ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгах дүгнэлт гаргажээ. Учир нь тэдгээр шон бэхэлгээ муутай бөгөөд нурах эрсдэлтэй гэж үзэж, дээрх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ долоо хоногтоо багтаан буулгах тухай албаныхан мэдээлсэн юм. Шон буулгах зардлыг эхний ээлжинд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, дараа нь шонгуудыг эзэмшигч “Анунманка” компаниас нөхөн гаргуулах ажээ. Харин олон нийтийн газарт байрлах уг өндөр шонгуудыг буулгахад аюулгүй байдлыг хангахаар  Нийслэлийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн хамтран ажиллах юм байна. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж