Жорж Сорос гурав дахиа гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Жорж Сорос гурав дахиа гэрлэнэ

Өдгөө 82 насны босго алхаад буй нэртэй хөрөнгө оруулагч, тэрбумтан Жорж Сорос 41 настай сүйт бүсгүй Тамико Болтонтой ирэх есдүгээр сард хуримаа хийхээр болжээ. Таван хүүхдийн эцэг Сорос болон түүний сүйт бүсгүй нар  ойролцоогоор 1000-аад ширхэг хуримы  урилга хэвлүүлэн тарааж, гэр бүл, ойр дотныхноос  эхлээд олон хүнийг гэрлэх ёслолдоо урихаар бэлтгэж байгаа гэнэ.

Хосууд өнгөрөгч наймдугаар сард сүй тавьсан бөгөөд 82 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа Сорос сүй тавьснаа албан ёсоор зарлаж байжээ. Тэрээр интернэтээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүний наймаа хийдэг Болтонтой 2008 онд танилцсан гэнэ. Соросын хувьд нь энэ нь гурав дахь, сүйт бүсгүйн хувьд нь хоёр дахь гэрлэлт болж байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж