Нээлттэй тендерт урьж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Чингис
хаан Олон улсын буудалд ХХБ-ны сурталчилгааны самбарыг хийж гүйцэтгэн,
байрлуулах байгууллагыг сонгон шалгаруулах тухай нээлттэй тендерт
оролцохыг урьж байна.

ХХБ-ны сурталчилгааны 16
ширхэг  самбарыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, Чингис хаан
ОУБ-ын олон улсын ирэгч болон явагчийн зааланд өнгө үзэмжтэй, чанартай
байршуулан гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах ба Тендерт
материалаа ирүүлэх байгууллага нь  үйл ажиллагаагаа тогтвортой 3-аас
дээш жил явуулсан байх шаардлагатай. 

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга, нотариатаар баталгаажуулсан гэрчилгээ
  • Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан
  • Ирүүлэх үнийн саналд холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх (НӨАТ, г.м)
  • Сурталчилгааны самбарыг хийж, суурилуулах хугацаа
  • Төлбөрийн нөхцөл
  • Тендерийн материалын үнэ


Жич:
Тендерийн материалыг худалдах үнэ 30,000 төгрөг бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Та
бүхэн холбогдох материалаа 2013 оны 7-р сарын 29-ний өдрийн 17:00
цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй
тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

Уг тендертэй холбоотой,  холбогдох дэлгэрэнгүй материалыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу.

Хаяг:
Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот, Монгол улс

Тендертэй холбоотой тодруулах зүйл байвал ХХБ-ны Хангамж борлуулалт, гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс,
гар утас:
99091260
утас:331133
дотуур утас:
1490
имэйл:
javkhlantugs@tdbm.mn)-тэй  холбоо барьж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж