iMAC, персонал компьютерээс давуу гэж үү?

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

iMAC, персонал компьютерээс давуу гэж үү?

iMAC компьютерүүд үнэхээр энгийн персонал компьютерээс давуу гэж үү?

Цуу яриа юу эсвэл үнэн үү?

Маш олон тооны компьютер хэрэглэгчид одоог хүртэл Apple-н логог хараад дотор нь эвгүйрхдэг. Хэрэв та одоог хүртэл учрыг ойлгохгүй байгаа бол танд зарим тодорхой мэдээллүүд хэрэгтэй гэсэн үг. Харин үүний дараа та iMac уу эсвэл энгийн персонал компьютер үү гэдэг сонголтоо өөрөө хийгээрэй.

1. Mac-ууд нь хэрэглэхэд хялбар

Хамгийн нийтлэг давуу тал бол Мас компьютерүүдэд суурилсан Apple-ийн үйлдлийн систем нь Windows үйлдлийн системээс ашиглахад илүү хялбар байдаг. Танд олон янзын цэс, хавтаснуудыг ашиглаж, программууд болон аппликэйшнээ хайж олох шаардлага гарахгүй. Зөвхөн icon дээр дараа л гүйцээ! – Хялбар биш гэж үү?

2. Илүү хэрэгцээтэй программууд

Mac OS X үйлдлийн систем нь өөрөөсөө Мэйл, Мессэж /дараагийн түвшний iChat хувилбар/, Календарь, Сануулгууд, Time machine, Face Time, Photobooth болон Mac App Store зэрэг программ хангамжуудтай ирдэг. Танд тэднийг компьютертээ суулгах шаардлагагүй. Энэ нь худалдан авагчийн хичээл зүтгэл болон цаг хугацааг хэмнэнэ.   

3. Вирустэх боломж бага

Mac компьютерийн дараагийн нэг бодит байдал бол тэд энгийн персонал компьютеоос вирустэх магадлал хэд дахин бага. Mac-д өөрт нь тусгайлан зохион бүтээсэн вурисны эсрэг хамгаалалтын программ хангамж ч байдаггүй. Нууц нь юу вэ? Энэ нь маш энгийн, зах зээл дээр эзлэх хувиар Windows үйлдлийн систем нь илүү учраас тийм ч их вирусууд Mac-ийг өөрийн байгаа болгодоггүй.

4. Загварлаг

Хүн бүрийн мэддэг давуу тал бол Мас компьютерүүд нь энгийн персонал компьютероос илүү энгийн, загварлаг байдаг. Бид гарцаагүй компьютерийг бүтээхээс эхлээд дуусах хүртэл бүх шатанд өөрөө гар бие оролцож, гайхалтай ур ухаанаа шингээн ирээдүйг бүтээж байсан Apple-н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал агсан ноён Steve Jobs-т талархах хэрэгтэй.

5. Кабель, утаснуудыг үгүй хийе

Энэ бол персонал компьютерийн хэрэглэгчдийн хар дарсан зүүд. Apple энэ бүгдийг ойлгон анхаарлаа олон тооны хэрэггүй утас, кабелуудыг үгүй хийхэд хандуулсан юм. Ингэснээр та одоо зөвхөн гайхалтай сайхан дэлгэцийг л олж харах болно.

Бид таныг Apple-н албан ёсны борлуулагч PC mall дэлгүүрээр зочилж, өөрийн нүдээр Mac компьютерүүдийн гайхалтай хүчин чадлыг харж, мэдрэхийг урьж байна.

Хаяг: Хүнсний 4-р дэлгүүрийн хойд талд PC mall компьютер, гар утас, цахилгаан барааны их дэлгүүрийн 2 дугаар давхарт. www.facebook.com/PCmallOfficial

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж