&#34Playtime&#34 наадам руу үнэгүй унаа хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

&#34Playtime&#34 наадам руу үнэгүй унаа хүргэнэ

Зүрхнээс
боргилох эрх чөлөөг магтан дуулах "Playtime-2013" наадам болоход
гуравхан хоног үлдлээ. Энэ жил наадам Японоос гаралтай "инструментал"
рок урсгалаар тоглодог дэлхийн алдарт "Моно" хамтлагаар "өнгө нэмэх"-ээс
гадна тоглолтын зохион байгуулалтад том өөрчлөлт хийхээр болсон нь
хамгийн онцлууштай.

Наадам ирэх амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын
27, 28-нд Гачууртын "Монгол шилтгээн" аялал жуулчлалын цогцолборт болох
бөгөөд зайдуу задгай талбайд майхнаа барьж, буудаллан хоёр өдрийн турш
хоёр тайзнаас дуртай хөгжмөө сонсох боломж жилдээ ганц тохиож байгаа нь
энэ юм. Наадамд энэ жил 40 гаруй хамтлаг мини болон гол тайзнаас ээлжлэн
тоглох бол гаднаас дээр хэлсэнчлэн Японы "Моно", ОХУ-ын "Шторм" хамтлаг
ирж тоглоно. Ингэхдээ хамтлагууд давчуу цагт баригдалгүй өөрсдийн бүрэн
хэмжээний тоглолт хийхээр болсон. Мөн орой нь DJ нар өөрсдийн сэтүүдээ
тавих бөгөөд энэ нь дан ганц рок хөгжим сонирхдог залуусаас гадна өөр
хөгжмийн урсгалыг сонирхдог залууст таатай сонсдох биз ээ.

Плейтаймчид
хоёр өдрийн турш тэнд байрлах учир тухтай байлгах үүднээс зохион
байгуулагчид 5-6 хоолны газар, явуулын ATM, хүйтэн пивоны асар, яаралтай
эмнэлгийн тусламж үзүүлэх газар ажиллуулж, "контемпорари" урлагийн
үзэсгэлэнг дэлгэх гэнэ. Тасалбарын хувьд, хоёр өдрийн нэг хүний 35
мянга, дан хоёр дахь өдрийн нэг хүний 20 мянга, таван хүний 150 мянга,
10 хүний тасалбарыг 280 мянган төгрөгөөр "Hi-Fi records" болон "Orange
records"-ын салбараар худалдаж байна.

Жил бүр наадам руу хүргэх
үнэгүй унаа нийслэлээс хөдөлдөг ёсоор энэ жилийн наадмын автобусны
цагийн хуваарь гарлаа. 30 минут тутамд Хүүхдийн ордноос үнэгүй автобус
хөгжим сонирхогчдыг бөөгнүүлэн авч явах нь.

 Майхан, эвхдэг сандалтайгаа ирээрэй залуус аа. Наадам болоход гуравхан хоног үлдлээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж