Чөлөөт бөхийн өсвөрийн Азийн АШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн өсвөрийн Азийн АШТ эхэллээ

Чөлөөт бөх, сонгомол барилдааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт нээлтээ хийлээ.

Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны
14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен,
Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен,
Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх өрсөлдөнө.
Тив, дэлхий, олимпийн медальтнуудын залгамж халаа болсон эдгээр өсвөрийн
бөхчүүд 30 жинд 120 багц медалийн төлөө Монголын дэвжээнээ өрсөлдөх юм.

Өнөөдөр хуваарь ёсоор сонгомол барилдааны 42, 46, 50, 54, 58, 63, 69 кг-ийн жингүүдийн барилдаанууд болно.

Долоодугаар сарын 26. Баасан гариг

  • 14.00-17.00 Сонгомол барилдааны 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 17.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол


Долоодугаар сарын 27. Бямба гариг

  • 14.00-17.00 Охидын 42, 46, 50 кг, хөвгүүдийн 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 17.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Долоодугаар сарын 28. Ням гариг

  • 13.00-16:00 Хөвгүүдийн 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 16:00-18.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Асашерью сан”, “Уушиг хайрхан” ХХК ажиллаж байгаа юм.

Тив, дэлхий, олимпийн аваргуудын залгамж халаа болсон өсвөрийн
чөлөөт, сонгомол барилдааны тамирчдаа Буянт-Ухаа спорт цогцолборт очиж,
үнэгүй үзэж дэмжээрэй.





Нээлтийн ажиллагааны гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.ОЙНБИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж