Шинэ цагийн илгээлтийн эзэд ажилдаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.28-нд нийтлэгдсэн

Шинэ цагийн илгээлтийн эзэд ажилдаа гарлаа

“Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд шинэ цагийн илгээлтийн эзэд ажилдаа гарчээ. “Гавшгай 15 залуу” багийн залуус энэ сарын 24-ний өдөр ажлын гараагаа хөдөө орон нутгаас эхлүүлэхээр гарсан байна. Тэд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Багануур ХК-д ажиллах юм. МУИС, ШУТИС-ийн неологи, баялгийн менежмент, уул уурхайн ашиглалтын технологи, шатах ашигт малтмалын геологи зэрэг мэргэжлээр суралцаж буй 2,3 дугаар курсын оюутнууд юм. Төсөлд хамрагдаж буй оюутнууд сарын 500 мянган төгрөгийн цалинтай ажиллахын зэрэгцээ тухайн компанийн зүгээс нэмэлт урамшуулал олгох ажээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж