Гран при тэмцээний медальтнууд тодорч байна

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

Гран при тэмцээний медальтнууд тодорч байна

Байт харвааны Азийн гран при тэмцээн Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжиж байна. Тэмцээнд БНХАУ, БНСУ, Энэтхэг, ОХУ зэрэг 10 орны баг тамирчид байт харвааны рекурв (70 м-т 72 сум), компаунд 50 м-т 72 сум) төрөлд өрсөлдөж байна. Тэмцээнд БНСУ-ын Чей Хеон Чу (Лондонгийн олимпийн багийн алт), ОХУ-ын Балжинням Цэрэнпилаев (Европын болон дэлхийн залуучуудын аварга) зэрэг хүчтэй тамирчнаар багаа бүрдүүлсэн баг тамирчид өрсөлдөж буй.

Тус Гран при тэмцээн дэлхийн хэмжээний тэмцээн учир Азийн багаас гадна бусад орны баг оролцох боломжтой учир ОХУ-ын баг хүрэлцэн ирсэн байна.

Тэмцээнийг ССАЖЯ, "Хас" банк, "Нийслэл өргөө" ХК, "ХАА бирж" ТӨХХК болон бусад 20 гаруй байгууллага ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр багийн харваа явагдаж медальтнууд эхнээсээ тодроод байна.

Рекурвын багийн харваанд монголын хоёр баг шигшээ харваанд шалгарлаа. Тухайлбал, эрэгтэй баг (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Ж.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн), холимог баг (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Б.Урантунгалаг) шигшээд шалгарч ирэх пүрэв гаригт Азийн гран при тэмцээний аваргын төлөө харвах юм. Мөн Казахстан, ОХУ, Энэтхэг, БНАСАУ-ын баг хүрэл медалийн болзол хангаад байна. Харин өнөөдөр үдээс хойш болсон компаунд төрөлд монголын баг медаль хүртэж чадсангүй.

Ингээд рекурв болон компаунд төрлийн дүнг танилцуулья. Алтан медалийн төлөөх харваа ирэх пүрэв гаригт болно.

Рекурвын ангилалд (Олимпийн зайд багтдаг энэхүү рекурвын төрөл нь 70 м-ийн зайд харвах)

Эмэгтэй багийн харвааны дүнгээр

Алтын төлөө /Алтын төлөөх харваа наймдугаар сарын 1-нд болно/

  • БНСУ-ын баг
  • ОХУ-ын баг

Хүрэл медаль

  • Казакстаны  баг

Эрэгтэй багийн харвааны дүнгээр

Алтын төлөө

  • ОХУ-ын баг
  • Монгол улсын I баг (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн)

Хүрэл медаль

  • БНСУ-ын баг


Холимог багийн харвааны дүнгээр


Алтын төлөө

  • Монгол Улсын I баг (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Б.Урантунгалаг)
  • БНСУ-ын баг

Хүрэл медаль

  • БНАСАУ-ын баг тус тус шалгарлаа.


Компаунд ангилалд (Олимпийн зайд ордоггүй компаунд төрөл нь 50 м-ийн зайд харвах бөгөөд тус харвааны багийн төрөлд монголын баг медаль хүртэж чадсангүй)

Эмэгтэй багийн харвааны дүнгээр

Алтын төлөө

  • БНСУ-ын баг
  • Хонг Конг улсын баг

Хүрэл медаль

  • Энэтхэг улсын баг


Эрэгтэй багийн харвааны дүнгээр

Алтын төлөө

  • Хонг Конг улсын баг
  • Энэтхэг  улсын баг

Хүрэл медаль

  • ОХУ-ын баг


Холимог багийн харвааны дүнгээр

Алтын төлөө

  • БНСУ-ын баг
  • Энэтхэг улсын баг

Хүрэл медаль

  • Казахстаны баг хүртсэн байна.

Багийн төрлийн алтан медалийн төлөөх харваанууд ирэх пүрэв гаригт буюу наймдугаар сарын 1-нд болох бөгөөд манай улсын эрэгтэй болон холимог багууд шигшээд шалгараад байна. Эрэгтэй багийн хувьд Энэтхэг, БНСУ-ын хүчтэй багуудыг хожиж шигшээд ОХУ-ын багтай, холимог багийн хувьд БНСУ-ын багтай аваргын төлөө харвана.

Тэмцээний хуваарь ёсоор маргааш рекурв болон компаунд төрлийн эрэгтэй, эмэгтэй нэг бүрчлэн харваа болно. Рекурв төрөл 70 м-ийн зайд 2 удаа 72 сум харвах бол компаунд төрөлд 50 м-ийн зайд 2 удаа 72 сум харвах юм.

Тэмцээн маргааш 08.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

Ч.БОЛ






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж