Давтан вакцинжуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Давтан вакцинжуулж байна

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1, 2,
4, 6 дугаар багийн таван газар, Улаанхус сумын зургадугаар багийн нутагт
зэрэг зургаан газар шүлхий өвчин голомтлон гарсан. Голомтонд 567 малчин
өрхийн 28,506 хүн, 114,182 толгой мал байгаа бөгөөд өвчний голомтот
газарт ҮХАА-н яамны мэргэжилтнүүд  ажиллаж байна.

Долдугаар
сарын 28-ны байдлаар 1243 толгой мал шүлхийн халдвар авсан болох нь
тогтоогджээ. Тэдгээрээс 653 үхэр, 411 хонь, 179 ямаа нийт 1243 малыг
зориудаар устгасан байна. Мөн Сагсай суманд 21, Улаанхус суманд нэг мал
хорогдсон байна.

Тус аймгийн Бугат, Толбо, Сагсай, Улаанхус,
Цагааннуур, Ногооннуур сумын чиглэлийн автозамд байнгын ажиллагаатай 10
хяналтын цэг байгуулж, өвчний голомтот нутагт нийтдээ 11 байгууллагын
420 хүн, 65 тээврийн хэрэгсэл дайчлагдан ажиллаж байна.

Баян-Өлгий
аймгийн хэмжээнд 2,066,363 толгой малыг вакцинжуулжээ. Долдугаарс арын
23-ны өдрөөс давтан вакцинжуулалтыг эхлүүлж, нийт малын  30 хувь буюу
660 мянган малыг хамруулжээ.

Мөн Ховд, Увс аймагт шаардлагатай
зүү, тариур, ариутгалын спирт, халдвар хамгааллын хувцас,
халдваргүйжүүлэлтийн бодис, мананцаржуулагч багажийг хүлээлгэн өгчээ.
Баян-Өлгий аймагтай хиллэж байгаа Увс аймгийн Бөхмөрөн, Ховд, Өлгий,
Өмнөговь зэрэг сумдад ажлын хэсэг ажиллаж, мал амьтны гоц халдварт
шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тус бүс нутагт мал амьтан хүн
тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд хяналт тавьж байна.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж