Л.Мөнхөө хүрлийн төлөө харвана

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Л.Мөнхөө хүрлийн төлөө харвана

Байт
харвааны Азийн Гран при тэмцээний дөрөв дэх өдрөө Төв цэнгэлдэх
хүрээлэнд явагдлаа. Энэ өдөр Рекурв, Компаундын ангилалд эрэгтэй,
эмэгтэй хувийн шигшээ харваа явагдсан бөгөөд медалийн төлөө өрсөлдөх
тамирчид дунд Монголын Л.Мөнхөө шалгарлаа.

Өнөөдөр рекурв болон
компаунд ангилалд тус бүр эрэгтэй, эмэгтэй 32 тамирчин өрсөлдсөнөөс
алтан медаль болон хүрлийн төлөө харвах тамирчид тодорлоо. Монголын
тамирчдаас хувийн харваанд нэг тамирчин хүрэл медалийн төлөө харвахаар
шалгараад байна. Эрэгтэйчүүдийн компаундын ангилалд хүрэл медалийн төлөө
Л.Мөнхөө шалгарч, Энэтхэгийн тамирчинтай маргааш өрсөлдөх юм.

Дэлхийн
байт харвааны дүрмийн дагуу рекурвд 70 метрийн зайд, компаунд 50
метрийн зайд 72 сумыг харвадаг. Рекурвийн ангилалд хувийн шигшээ
харваанд зогсоол бүрт ялагчийг тодруулж нийт зогсоолын оноо 6-д хүрсэн
тохиолдолд ялагч тодордог бол компаундын ангилалд  нийт  5 зогсоол
харваж нийлбэр оноогоор ялагчийг тодруулдаг.

Хувийн харвааны медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан тамирчдын нэрсийг дурьдвал:

    Рекурвын ангилалд

Эмэгтэй хувийн шигшээ харвааны дүн

Алтын төлөө

    Хуан Хъё Жин /БНСУ/
    Чой Хёнжу /БНСУ/

Хүрлийн төлөө

    Шим Ми Со /БНСУ/
    Бомбаяева Анна /ОХУ/

Эрэгтэй хувийн шигшээ харвааны дүн

Алтын төлөө

    Шин Ёонг Сеоп /БНСУ/
    Лее Чанг Хван /БНСУ/

Хүрлийн төлөө

    Сванси Бинод /Энэтхэг/
    Санзитцувиков Константин /ОХУ/

    Компаундын ангилалд

Эмэгтэй хувийн шигшээ харвааны дүн

Алтын төлөө

    Тухалова Жанна /ОХУ/
    Чой Иэн Лунг /Хонг Конг/

Хүрлийн төлөө

    Миху Масело /Энэтхэг/
    Ох Жиеун /БНСУ/

Эрэгтэй хувийн харвааны дүнгээр

Алтын төлөө

    Танг Кам Ву /Хонг Конг/
    Ким Тайёон /БНСУ/

Хүрлийн төлөө

    Лувсанноровын Мөнхөө /Монгол улс/
    Ю.Чаран Редди / Энэтхэг/ зэрэг шилдэг тамирчид шалгарч үлдлээ.

Монголын
бусад тамирчдын хувьд эмэгтэйчүүдийн 1/8-д ОУХМ Б.Урантунгалаг,
Э.Болормаа, эрэгтэйчүүдийн 1/8-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Л.Отгонбаяр,
Н.Өлзийхутаг нар шалгарсан байна.

Маргааш эрэгтэй, эмэгтэй хувийн
болон багийн, холимог багийн шигшээ харваа явагдана. Монголын баг
тамирчдын хувьд эрэгтэй (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Ж.Ган-Эрдэнэ, ОУХМ
Б.Долгорсүрэн) болон холимог баг (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Б.Урантунгалаг)
Азийн Гран при тэмцээний аваргын төлөө харвах юм.

Маргааш 08:00-09:00 хооронд шигшээ харваанд оролцох тамирчдын харваа тогтоох үе бөгөөд тэмцээн 09:10-с эхэлнэ. Тэмцээний хаалтын ажиллагаа үдээс хойш болно.

Ч.БОЛ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж