Хайлаастын дэд станцыг нүүлгэх ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Хайлаастын дэд станцыг нүүлгэх ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн 50 мянга гаруй  хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг “Хайлааст” дэд станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын суурь хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байсан. Тиймээс тус станцыг  07 сарын 01-ээс 08 сарын 25-ны хооронд яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд зуслангийн зарим хэсэгт 43 цагийн цахилгааны хязгаарлалт хийж, засварын ажил гүйцэтгэх байсан ч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас томилогдсон ажлын хэсэг шуурхай ажилласны дүнд төлөвлөсөн хугацаанаасаа 5 цагийн өмнө буюу 08 сарын 01-ний 17 цагт хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангажээ.

“Хайлааст” дэд станцыг нүүлгэхэд багагүй хөрөнгө шаардагдаж байгаа бөгөөд тус станцын болон нийслэлийн төсвөөс шаардлагатай бүх хөрөнгийг шийдвэрлэж байгаа юм. 38 цагийн турш цахилгаан хязгаарласан үед өөрсдийн ажил албаа зохицуулж, нүүлгэн шилжүүлэх ажилд тусласан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Дарь эх, Долоон буудал, Чингэлтэй, Сэлбэ, Дамбадаржаа, Яргайтын зуслангийн чиглэлийн нийт хэрэглэгчдэд талархаж байгаагаа илэрхийлье гэж гэж Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж