Найдангийн Түвшинбаяр

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Найдангийн Түвшинбаяр

Найдангийн Түвшинбаяр

Нэр: Найдангийн Түвшинбаяр
Төрсөн огноо: 1984.06.01
Төрсөн газар: Булган аймгийн Сайхан сум
Иргэншил: Монгол Улс
Спортын төрөл: Жүдо бөх
Барилддаг жин: -100 кг
Харьяалагддаг клуб: “Женко”
Гэр бүл: Эхнэр, охины хамт амьдардаг.

Монголын Улсын анхны олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төржээ. Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн тэрбээр жүдо бөхийн спортоор 18 наснаасаа эхлэн хичээллэсэн байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр томоохон амжилтынхаа гарааг эхэлсэн Н.Түвшинбаяр “Дэлхийн цом”-ын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан юм. Түүний оргил амжилт яахын аргагүй 2008 оны Бээжингийн олимпийн наадмын алтан медаль юм. Энэхүү түүхэн амжилтыг гаргасны учир түүнд 2008 оны наймдугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртээсэн юм. Өдгөө олимпийн аварга маань жүдо бөхийн үндэсний шигшээ багт харьяалагдан, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Амжилтын товчоон:

  • Зуны олимп:

Алт:     Бээжин-2008     /-100 кг/

  • Азийн АШТ:

Мөнгө:     Кувэйт-2007     /-100 кг/
Хүрэл:     Жежү-2008     /-100 кг/

  • Зүүн Азийн АШТ:

Хүрэл:     Улаанбаатар-2006     /+100 кг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж