“Kadooment” карнавалийн ганган Рианна

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

“Kadooment” карнавалийн ганган Рианна

Шоу цэнгээнээс хэзээ ч хойш суудаггүй, эрч хүчээр дүүрэн өдгөө 26 настай, дуучин Рианна өнгөрөгч даваа гаригт төрөлх нутаг Барбодосын уламжлалт ургац хураалтын баярт зочилсон байна. Энэ үеэрээ “Diamond”-ийн дуучин бүсгүй наадамд оролцож буй олны хамгийн дуртай арга хэмжээнүүдийн нэг “Kadooment” карнавалд өвөө Лионел болон сайн найз Меллиса Фордегийн хамтаар оролцжээ. Рианна карнавалийн сүрт жагсаалд цагаан өнгийн, үнэт чулуугаар чимэглэсэн гоёмсог өмсгөлөөр гангарсан байна.

Тэрээр энэ үеэр гудамжаар дуу хуур бүжигтэйгээр өрнөж буй багт жагсаалд найзуудтайгаа болон шүтэн бишрэгчидтэйгээ хамтран бүжиглэж, карнавалд оролцсоныхоо дараа “бурхан минь, миний бараг нойр хүрэхгүй байсан.  “Kadooment” маш сайхан байсан хэмээн твиттерээр фэнүүдтэйгээ сэтгэгдлээ хуваалцжээ.

Харин уран бүтээлийн хувьд дуучин бүсгүй ирэх сараас Макао, Манила, Сингапур улсад аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж