88 оньс тайлагдаж, 88 S4-ийн эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

88 оньс тайлагдаж, 88 S4-ийн эзэд тодорлоо

Юнител группээс санаачилсан “88 оньс – 88 S4” хөтөлбөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг хөтөлбөрийн хүрээнд оюун ухаан, эрдэм чадлаараа онцгойрч чадсан 88 эрхэм S4 гар утасны эзэд болсон юм.

Оюун ухаанаараа онцгойрсон эрхмүүд гэж хэлэх учир нь тэд азаа үзэж сугалаа сугалаагүй, шоо хаяж тэнгэрт найдалгүй өөрсдийн мэдлэг оюунаа сорьж, мэдрэгчтэй дэлгэц дээрх андройд утасны түгжээг тайлан 1’299’000 төгрөгний үнэтэй гар утсыг өөрийн болгосон юм.

Тухайлбал, 7-р сарын 16-ны өдөр Юнителийн V.I.P үйлчилгээний салбараас тодорсон 54 дэх S4 гар утасны эзэн Л.Батзаяа болон түүний охин Э.Номин-Эрдэнэ нарыг онцолж байна.

Тэд дараа төлбөрт дугаарынхаа төлбөрийг төлөөд оньсыг тайлахаар оролдлого хийх 10 эрхтэй болсон байв. Ингээд ээж, охин хоёр хамтраад оньсыг нээж болох 10 хувилбарыг гэртээ бэлтгэж ирсний 7 дахь хувилбар нь оньсыг тайлж, Э.Номин-Эрдэнэ охин баярын нулимстайгаар S4 гар утсаа гардан авсан билээ.  

Оюуныг дэмжигч Юнител группын “88 оньс – 88 S4” хөтөлбөрт оролцож S4 гар утасны эзэн болсон болон уг хөтөлбөрт амжилттай оролцож, оюун ухаанаа сорьсон бүх оролцогчиддоо талархал дэвшүүлье.

Юнител групп



Оньсыг тайлж чадсан 88 S4 гар утасны эздийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү?

Харин S4 гар утасны эзэн тодорч буй торгон агшны бичлэгийг ЭНД-ээс үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж