Хассан Роухани: Цөмийн зэвсгийн талаар ярилцъя

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Хассан Роухани: Цөмийн зэвсгийн талаар ярилцъя

Ираны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хассан Роухани АНУ-ын цөмийн зэвсгийн талаар хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэрээр АНУ-тай цөмийн зэвсгийг ашиглах, энхийн үйл хэрэгт хэрхэн оролцож болох талаар ярилцах аж. “Бид дэлхий ертөнцийн цаашдын зорилгыг сайн ухамсарлаж байгаа. Энэ бол энх тайван. Өнөөдөр Исламын ертөнц тэр аяараа бужигнаантай байна. Энэ дунд Иран улс өөрийнхөө эрхийг хамгаалах ёстой. Гэхдээ бид бусад улс оронд аюул занал учруулж, гадаад бодлогод сөргөөр нөлөөлөх ганц ч үйлдэл хийхгүй” гэж Хассан Роухани ярьжээ.

Иран улс  ирэх жилүүдийн бодлогод гадаад бодлогоо нээлттэй болгож, дэлхийн томоохон улс гүрнүүдтэй харилцан ашигтай хэлэлцээ хийх бодлого баримтална гэдгээ албан ёсоор зарлаад байгаа билээ. АНУ өнгөрсөн ням гаригт Ерөнхийлөгчийн тангаргаа албан ёсоор өргөсөн Роуханид мэндчилгээ дэвшүүлж, ирэх жилүүдэд Исламын ертөнцөд энх тайван байдлыг цогцлооход хамтран ажиллахыг хүссэн билээ. Дэлхийн улс гүрнүүд ерөнхийдөө Роуханид талтай байгаа гэдгээ мэдэгдээд буй. Дашрамд сануулахад, Ерөнхийлөгчийн суудлаа өгсөн Махмуд Ахмадинежад иэрх жилүүдэд АНУ болоод түүний хамсаатан улс гүрнүүдэд хаалгаа нээж өгөх бус, өөрсдийнхөө байр сууринд хатуу зогсох нь Ираны цорын ганц сонголт хэмээн мэдэгдсэн билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж