Аймгуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Аймгуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө


Чехийн П.И.П олон улсын төрийн бус байгууллагийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд Өмнөговь болон Хөвсгөл аймгийн эмнэлгүүдэд явуулын эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгөх үйл ажиллагаа өнөөдөр Баянгол дүүргийн эмнэлгийн гадна боллоо.

Уг арга хэмжээнд Монгол улсын эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд Томаш Вацек, П.И.П олон улсын байгууллагын төлөөлөгч болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга С.Чагнаадорж, Өмнөговь аймгийн бүрэн оношлогоо эмчилгээний төвийн дарга Д.Энхмандах нар оролцлоо.

Уг төслийн талаар  П.И.П олон улсын байгууллагын төлөөлөгч Мартин Клициар хэлэхдээ: “Манай П.И.П бол Чехийн олон улсын төрийн бус байгууллага. Уг байгууллага нь ганцхан эрүүл мэндийн салбарт ажиллаад зогсохгүй хөдөө аж ахуйн болон боловсролын салбарт ч мөн үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага олон улсын төрийн бус байгууллага бөгөөд дэлхийн 55 гаруй орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Бид Монгол улсын зургаан аймагт эрүүл мэнд болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн хувьд эрүүл мэндийн төслийн хүрээнд Өмнөговь, Хөвсгөл аймгуудад явуулын машин болон дагалдах хэрэгслүүдийг өгч байна. Уг тоног төхөөрөмжүүд бол 300 сая төгрөгний өртөгтэй юм” гэдгийг тэрбээр онцолж хэллээ.

Э.ТЭКҮ














NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж