Ангараг руу явуулах хүмүүс олон байна

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Ангараг руу явуулах хүмүүс олон байна

Хүмүүс Ангараг гариг дээр очиж амьдрах сонирхолтой байна. Тэд 2022 оноос хэрэг­жиж эхлэх “Ангараг I” төслийн хүрээнд цэнхэр гариг руу буцаж ирэхгүйгээр нэгмөсөн явахаар шийджээ. Эхний ээлжинд зургаан тэр­бум ам.долларын сан­хүүжилт хэрэгтэй байгаа энэ төсөлд оролцохыг  хүссэн хүн ердөө 38 ам.доллар төлнө. Тэгээд төсөл амжилттай болбол Анагараг гариг дээр хүн амьдрач болох анхны суурин газрыг байгуулах юм. Ийнхүү хүн төрөлхтөн дэлхийгээс залхаж эхэлсэн бололтой. Хамгийн хачирхалтай нь Ангараг руу очих хүсэлтэй 100 мянган хүн бүртгүүлснээс 30 мянга нь Америкийн иргэн аж. Тэд эрх чөлөөний эх орон, ардчиллын өлгий нутагт амьдарч бай­гаа ч тэр нь хангалтгүй санагдсан бололтой. Тэгээд ч угаасаа дэлхий дээр амьдрах боломжгүй болчихсон хүн олон бий. Тухайлбал, Эдвард Сноуден байна. Америкийн эрх баригчдаас эмээсэн улс орнууд түүнд цагаачлах эрх өгөх нь битгий хэл, хил рүүгээ ойртуулахаас ч цаа­раг­лаж байна. Түүнд улс төрийн орогнол өгсөн Оросыг аме­рик­чууд элдвээр дарам­тал­саар байгаа энэ үед Ангараг дээр амьдрах хүмүүсийн дунд Э.Сноуден багтвал гайхах юм алга. Харин Ангараг гариг суурин газар байгуулах тухайд гэвэл энэ санааг одоо л дөнгөж бодож олж байгаа америкчуудыг харахаар мон­голчуудаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Аль 20-оод жилийн өмнө л бид Ромбо гаригтай харилцаа хол­боо тогтоосон улс. Тэр ч байтугай өнгөрсөн хавар бур­хан бумбын оронтой нягт хамтарсны ачаар бурхан төрүүлдэг хүн­тэй ч болсон юмдаг. Түүнчлэн зарим нэг нь ертөн­цийн мөхлийн тухай бус­даас түрүүлж сонсчихоод олон түмэндээ дуулгахын тулд нойр хоолоо умартан телевизийн камер дагаж гүйсэн билээ. Ер нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд шинжлэх ухаан судалж, эрдмийн цол зэрэг хамгаалсан ч ер бусын ертөнцийн тухай ном­лолд итгэж, ирээдүйгээ мэр­гэлүүлэхийн тулд цан хэнгэрэг барьж, цовхчин бүжиглэх нэгнийг дагаж хошуурах хүмүүс олширсон. Одоо тэгээд чухамдаа тэдний ярьж, хөөрдөг харийн ертөнцөд бид өөсрдөө очих уу, аль эсвэл гариг андуурчихаад яваа тэд­ний зардлыг нь даагаад Ан­гараг руу нь бүрмөсөн явуу­лах уу гэдэг чухал асуудал болчихоод байна.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж