Банкууд ам.доллар, юань худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Банкууд ам.доллар, юань худалдан авлаа

Монголбанк өнөөдөр /наймдугаар сарын 13/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 26.5 сая ам.доллар, 78.7 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк энэ дагуу 1565 төгрөгийн хаалтын ханшаар 16 сая ам.доллар, 255 төгрөгийн хаалтын ханшаар 78.7 сая юань худалджээ.

Харин өнөөдрийн своп хэлцлээр банкуудад 25.0 сая ам.долларыг худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж