Шинэ Зеландад газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад газар хөдөлжээ

Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотын өмнөд хэсэгт өнгөрсөн шөнө 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогоор гэмтэж бэртсэн хүмүүс болон хохирлын хэмжээ тодорхой бус байна. Хотын хэд хэдэн дүүрэгт нислэгүүд түр саатаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Галт тэрэг, нисэх онгоцны замыг бүрэн шалгасны дараа хөдөлгөөнд орох зөвшөөрөл өгөх аж. Мөн  Шинэ Зеландын Крайстчерч хотод хоёр жилийн өмнө 6,3 баллын газар хөдлөлтөөс болж 185 хүн амь үрэгдэж, их хэмжээний хохирол учирч байжээ.

С. ӨЛЗИЙЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж