Хаягдал цаасан хайрцгаар тавилга хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

Хаягдал цаасан хайрцгаар тавилга хийжээ

Цахилгаан хэрэгсэл болон бусад бараа бүтээгдэхүүний сав баглаа боодолд ашигладаг цаасан хайрцгууд хаягдал болдог. Үүнийг анзаарсан Zach Rotholz гэгч залуу энэхүү хаягдал түүхий эдийг ашиглан хэрэгтэй зүйлс хийхээр шийджээ.

Түүнд ердөө 5000 ам.доллар байсан ч уйгагүй хөдөлмөрлөж, Chairigami нэртэй өөрийн компаниа байгуулжээ. Түүний компани цаасан хайрцгуудыг ашиглан төрөл бүрийн тавилга хийж худалдаалдаг байна.

Эдгээр тавилгууд нв хямд төсөр үнэтэй, эвхэж хурааж болдог, зөөвөрлөхөд хөнгөн авсаархан зэрэг олон давуу талтай аж.

Т.БИЛГҮҮН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж