АНУ, БНСУ хамтран цэргийн сургуулилалт эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ хамтран цэргийн сургуулилалт эхлүүлжээ

Солонгосын хойгт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш байдал намжиж, хоёр Солонгос хамтарсан аж үйлдвэрийн цогцолбороо нээж, дайнаар салсан гэр бүлийнхнийг уулзуулахаар тохиролцоод буй энэ үед БНСУ, АНУ хамтран цэргийн сургуулилалт эхлүүлжээ. Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг “Ulchi-freedom guardian” нэртэй Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт ирэх 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ. Хамтарсан цэргийн сургуулилтанд Өмнөд Солонгосын 50 мянга, Америкийн 30 мянган цэрэг оролцож байгаа юм байна. Одоогоор Хойд Солонгосын талаас АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын эсрэг ямар нэгэн томоохон хариу мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ АНУ, Өмнөд Солонгосын албаныхны зүгээс хамтарсан цэргийн сургуулилалт нь Хойд Солонгосын эрсэг өдөөн хатгасан үйлдэл биш болохыг тодотгон мэдэгджээ. Харин Өмнөд Солонгосын ард иргэдийн зүгээс хоёр Солонгосын харилцаа эргэн сэргэж буй энэ үед АНУ-тай хамтран цэргийн сургуулилалт явуулахыг эсэргүүцэж байгаа юм байна.

Үүнээс өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сард Хойд Солонгос пуужин хөөргөж, дараа нь хоёрдугаар сард цөмийн туршилт хийснээс үүдэн НҮБ-аас тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан билээ. Түүнчлэн үүнтэй зэрэгцэн өнгөрсөн гуравдугаар сард АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан “Foal Eagle” нэртэй цэргийн сургуулилалт эхлэлж, дөрөвдүгээр сарын 30-нд дуусах хүртэл Солонгосын хойгт дайны түгшүүр бий болоод байсан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж