Төв банк 20 сая ам.доллар худалдлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Төв банк 20 сая ам.доллар худалдлаа

Монголбанк өнөөдөр /наймдугаар сарын 20/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк банкуудад 20 сая ам.доллар худалдсан байна.

Харин своп хэлцлээр банкууд 25 сая ам.долларын хэлцлэл хийх санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж