Xорт хийн халдлагын улмаас 280 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

Xорт хийн халдлагын улмаас 280 хүн амь үрэгдэв

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газрын арми өнөөдөр 15:00 цагийн үед нийслэл Дамаск хотын босогчид голдуу суурьшдаг дүүргүүд рүү химийн бодис бүхий газар-газар ангилалын пуужингууд харважээ. Халдлагын улмаас 200 гаруй хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр нарийвчилбал амь үрэгдэгсдийн тоо 280 гэнэ. Хохирогчдын ихэнхи нь хүүхэд, эмэгтэйчүүд юм байна.

Сирийн арми Дамаск хотын Айн Тарма, Замалка, Жобар гэх дүүргүүд рүү хүний мэдрэлд хүчтэй нөлөөлөх хорт хий бүхий пуужингууд харвасан аж. Одоогоор Башар аль-Ассадын Засгийн газрын зүгээс хорт хий бүхий халдлагын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм байна.

Энэхүү халдлага нь НҮБ-ын химийн зэвсгийн мэргэжилтэнгүүд Сирийн сөргөлдөгч талууд химийн хорт бодис хэрэглэсэн эсэхийг тодруулахаар хүрэлцэн ирээд байгаатай давхцан гарчээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж