Ээлжит бус чуулган 16-нд хуралдах бололтой

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган 16-нд хуралдах бололтой

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 16-нд хуралдуулахаар товлосон бололтой. Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барихаар төлөвлөж буй хөрөнгө оруулалтын тухай хууль /одоогоор нэрийг нь товлоогүй/-ийг хэлэлцэж батлах юм байна.

Сүүлийн саруудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалт буурсан талаар эдийн засагчид удаа дараа анхааруулж буй. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ч ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг удаа дараа хүргүүлээд байгаа. Ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг УИХ-ын даргын зөвлөл хуралдан шийдвэрлэдэг бөгөөд УИХ-ын Тамгын газрын зүгээс ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 2-6-ны хооронд хуралдуулах төлөвтэй байгаа талаар мэдээлсэн ч зарим эх сурвалжийн хэлснээр бол есдүгээр сарын 16-нд хуралдуулахаар товлосон байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж