”Хятадын нөөцийн сав” руу цөмрөх боломж

2010 оны 6 сарын 10

“Манай нууц агент 24 эх сурвалж, түүний дотор Бээжингийн топ түвшний түншээс олж авсан мэдээлэл- таны мөнгийг 57 дахин өсгөх боломж...”



“… ойрын таван жилийн дотор таны мөнгийг 57 дахин өсгөх батлагдсан бодит боломжийг санал болгож байна”

Энэ бол https://www.angelnexus.com/o/web/21413 сайт дээр тавигдсан ултай судалгаатай мэдээллийн нэгээхэн хэсэг.

Angel  research хэмээх хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгээс  “Хямрал ба боломж” гэсэн цуврал тайлангийнхаа шинэ дугаарыг саяхан хэвлэн гаргажээ.






Дэлхийн хамгийн их хөрөнгө, боломжтой 500 хүнд л зориулсан гэж тодотгож байгаа уг тайлангийн эхний хуудсыг  “57-58 дахин өсөх “Хятадын нөөцийн сав” руу цөмрөн орох таны сүүлчийн боломж “ хэмээн гарчигласан байна. “Хятадын нөөцийн сав” гэж Монгол улсыг хэлж байгаа ажээ.

Илтгэлд Хятадын агуулах буюу монголд хадгалагдаж байгаа “шүүстэй бараануудыг” ингэж дурдсан байна.

Уран             62 мянган тонн
Зах зээлийн үнэлгээ    6 тэрбум доллар     

Алт             32 сая унци
Зах зээлийн үнэлгээ    35 тэрбум доллар

Зэс            31,9 сая тонн
Зах зээлийн үнэлгээ    210 тэрбум доллар

Нефть             5 тэр баррель
Зах зээлийн үнэлгээ    350 тэрбум доллар

Нүүрс             100 тэрбум тонн
Зах зээлийн үнэлгээ 8 их наяд доллар

Нийт үнэлгээ 8 их наяд 601 тэрбум доллар гэжээ.  Moscow Times сонины 2009 оны 12 сарын 14-ний дугаарт гарсан материалаас ишлэсэн нь бас сонирхол татна. Тэнд “ойрын таван жилд Монголын нүүрс хоёр дахин, алт гурав дахин, зэс нь дөрөв дахин их ашгийг өгөх болно” хэмээн дурджээ.



Гадныхан монгол улсын одоогийн ДНБ жилийн 5 тэрбум доллар хүрэхтэй үгүйтэй байгааг тэд дурдахаа мартсангүй. Хөрөнгө оруулалтын судалгаа хийдэг нэр хүндтэй хүрээлэнгийнхэн монголд оруулсан хөрөнгө 25, 50 биш 57 дахин өсөх болно гэж анхааруулжээ.


Уг тайлан нь бүхэлдээ Монголын далд нөөц: Дэлхий дээрх хамгийн сүүлчийн аварга бужигнаанаас “Цөм авах” ашигийн талаар тандсан илтгэл гэсэн нэртэй юм байна. (Mongol Hoards: "Kick-off" Profits from the Last Mega-boom on Earth Intelligence Report)
Angel research хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгийн  Ерөнхийлөгч Brian Hicks хөрөнгө оруулагчдад хандан “Би ойрын таван жилийн дотор таны мөнгийг 57 дахин өсгөх батлагдсан бодит боломжийг санал болгож байна(As I"ve proven, a realistic chance at 57 times your money in five years”) гэжээ.
Брайин Хикс бол сүүлийн 14 жилийн турш Америкт мэдээлэлд сууриласан эдийн засгаас ашиг хүртэж болох үлгэр жишээг үзүүлж буй хөрөнгө оруулагчдын дотор гасан хүүхэд(wunderkind ) хэмээн гайхагддаг лут мэргэжилтэн юм.
Брайины гайхамшиг нь тэрээр өөрийнхөө онол, таамаглалыг хувийн хөрөнгө оруулалтаараа батлан харуулдаг юм. Хөрөнгө оуулалтын талаарх түүний байр суурийг CNBC, Bloomberg, Fox News зэрэг мэдээллийн агентлагууд байнга анхаарч, томоохон хөрөнгө оруулагчид зөвлөхөөр урьж байдаг ажээ. Монголын засгийн газар ч энэ хүнийг урихад буруутах зүйлгүй юм.


Брайн монголын эдийн засгийн огцом өсөлтийн талаарх нотлогоогоо Перу, Уганда, Туркменистан гэсэн манайтай ижил төстэй орнуудын уул уурхайн төлөв байдалд хийсэн шинжилгээ, монголын тогтоогдсон нөөц, боломжуудыг харьцуулах замаар хийсэн гэдгээ ч дурдсан байна.

Перугийн ДНБ 2005-2007 онуудад: 1,996% буюу 19 дахин өсчээ.

Гэхдээ энэхүү өсөлт Перуугийн эдийн засаг руу бус  Southern Copper Corp. хэмээх гадаадын хөрөнгө оруулагчын ашиг болсныг тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл зэсээс Перучуудын олсон ашигаас гадаадын хөрөнгө оруулагчийнх  369% —20 дахин их байжээ.



Угандагийн ДНБ 2006-2009 онууд 2,103%- 21 дахин өссөн ч африкийн энэ ядуу үндэстэнд юу ч наалдсангүй.  Баялгийн эзэн болсон Угандагийн ДНБ д 2006 оноос хойш 7-8 хувийн өсөлт гарсан байхад  Tullow Oil хэмээх Угандагийн нефтийг сордог гадаадын компани 21 дахин ашгийг хүртжээ.


Туркменистаны ДНБ 2005-2007 онуудад 23 дахин өссөн. Гэвч байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд 5-д жагсаж буй энэ орны иргэд энэ өсөлтөөс олигтой юм хүртсэнгүй. Dragon Oil хэмээх гадаадын компани хамаг ашгийг авилгад идэгдсэн удирдагчидтай нь хуваагаад идчихжээ.



Dragon-ы ашиг 391% хувь өсч, Туркменистаны ДНБ-ээс 22.76 дахин их болсныг та дээрх хүснэгтээс харж байна.

тэл Монголын засгийн газрын “Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлал” хэмээх уг баримт бичигт гадаадын нэр хүндтэй мэргэжилтнүүдийн хэлж байгаа 57 дахин их ашиг огт харагдахгүй байна. Тэр битгий хэл нэг дахин ч олох ашгийн талаар дурдсангүй. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “дэлхий дээрх  хамгийн их ашиг унах сүүлчийн төсөл” хэмээн гадаадын мэргэжилтнүүдийн сүүср алдан тодорхойлж байгаа ордоос дөнгөж 17,1% хувийн ашиг олох эдийн засгийн тооцоо хийчихсэн сууна.





Гадаадын мэргэжилтнүүдийн 8 триллион доллараар үнэлж байгаа аварга ордоос энэ сайд 5 тэрбум 492 хон сая долларын ашиг хүртэхээр тооцоолж байгаа ажээ.


Төслийн нийт ногдол ашиг

Мөнгөн дүн

(сая ам.доллар)

Засгийн Газар болон Хөрөнгө оруулагчид хуваарилагдах ногдол ашиг

5 492,6




Перу, Уганда, Туркменистаны ард түмэн баялгийнхаа багаахан хэсгийг нь хүртэж, үлдснийг нь гадаадын хөрөнгө оруулагчид, авлигач түшмэдтэй нийлэн цөлсөсөн байсан жишээг монголд хэрэгжүүлэхээр шийдээ юм боловуу?
Сайдын гаргасан үзэл баримтлалаар бол 57 дахин өсөх их ашгийг монголчууд бус гадаадын хөрөнгө оруулагчид хүртэх нь тодорхой болж байна. Тэрээр баялгийн эзэн болсон монголчуудыг дөнгөж 10 хувийн хвьцаа эзэмших эрхээр харж үзэх гэж байгаагаа хэвлэлээр дудсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна