Хуулийн хэлэлцүүлэг эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Хуулийн хэлэлцүүлэг эхэлжээ

Тусгай хамгаалалттай нутгийн хуулийн хэлэлцүүлэг эхэлжээ

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг орон нутагт эхэлжээ.  Улсын их хурлын үйл ажиллагааны 2012-2016 оны үндсэн чиглэлд тусгагдсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихтай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2012 оны А-72 тоот тушаал батлагдан гарсан. Уг тушаалын дагуу “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн үзэл баримтлал, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийт, мэргэжлийн багийн гишүүдээр хэлэлцүүлж, оролцогч талуудын саналыг тусгах үйл ажиллагаа  Архангай аймгаас эхэллээ.

Хэлэлцүүлгийг БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.

Хуулийн хэлэлцүүлэгт аймаг, сумдын Засаг даргын тамгын газрын удирдлага, холбогдох мэргэжилтэн, ажилтан, аймгийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Хөдөө аж ахуйн газар, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч буй иргэд, тухайн газар, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцоно.

Хэлэлцүүлэг доорхи хуваарийн дагуу явагдаж ирэх сарын сүүлчээр өндөрлөх юм.

Архангай аймагт    -2013.08.20 -22-ны өдрүүдэд
Хөвсгөл аймагт      -2013.08.21 – 23-ны өдрүүдэд
Өмнөговь аймагт   -2013.08.26 – 28-ны өдрүүдэд
Дорнод аймагт       -2013.09.04 – 07-ны өдрүүдэд
Ховд аймагт           -2013.09.09 -11-ны өдрүүдэд

Улаанбаатар хот буюу төвийн аймгуудад  2013.09.15-30-ны өдрүүдэд болно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж