57 ХК-ийг үнэт цаасны бүртгэлээс хасчээ

2013 оны 8 сарын 28

Санхүүгийн зохицуулах хорооноос 2006 онд эрсдэлтэй байж болохуйц 165 хувьцаат компанид шалгалт хийн, зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгч байжээ. Гэтэл өдийг хүртэл тус компаниуд нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид зөрчлөө арилгах ямарваа арга хэмжээ, мэдэгдэл хийгээгүйн улмаас 57 компанийг үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Ингэснээр 57 компани Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдаж, үнэт цаас арилжих эрхгүй болж байгаа юм.

Тодруулбал, үнэт цаасны зохицуулалттай зах зээлд найдваргүй үнэт цаас худалдан авч алдагдал хүлээхээс хөрөнгө оруулагчдыг хамгаалах СЗХорооны бодлого, Хөрөнгийн биржийн бүртгэлийг олон улсын нийтлэг жишигт хүргэх бэлтгэлийг хангах зорилгын хүрээнд хороо 2006 оны хувьцаат компаниудад шалгалт хийж байжээ. Шалгалтаар нэр бүхий компаниуд санхүү, үйл ажиллагааныхаа тайланг олон нийтэд мэдээллэх, хувь эзэмшигчдийн хурлаа зарладаггүй зэргээр хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шаардлага хүргүүлж, анхааруулсаар байсан бөгөөд зөрчлөө арилгаагүй учраас ийнхүү үнэт цаасны бүртгэлээс хассан байна.

Хууль, эрх зүйн үндэслэлийг танилцуулбал, 57 хувьцаат компанийг Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасах санал, дүгнэлтийг үндэслэн СЗХорооны 2013 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар тус компаниудын асуудлыг хэлэлцэж, СЗХорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.1 дэх заалт, УИХ-ын 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь хэсэгт заасны дагуу нэр бүхий 57 хувьцаат компанийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасах тухай шийдвэр гаргажээ. 

2013 онд багтаж зөрчлөө арилгах боломжтой

Ийнхүү СЗХорооны 278 дугаар тогтоолоор үнэт цаасны бүртгэлээс хасагдсан 57 ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулж, тус хурлаараа зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх эсвэл татан буулгах талаар хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрийг СЗХорооны үнэт цаасны бүртгэлээс хасуулах хүсэлтийн хамт 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө СЗХороонд хүргүүлэхийг үүрэг болгосон байна. Хэрэв Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ гаргаж, зөрчлөө бүрэн арилгаж, тодорхой шийдюэр гарвал эдгээр компаниуд  үнэт цаасны бүртгэлийн эрхээ эргэн сэргээлгэх боломжтой ажээ.

Дээрх 57 компаниас бусад компаниудад нь СЗХорооны 2008 оны 77 дугаар тогтоолоор өгөгдсөн шаардлага, анхааруулгыг сүүлийн гурван жил тогтмол биш байдлаар ч болов биелүүлж байсан учраас бүртгэлээс хасалгүй СЗХороо болон Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар дамжуулан компаниудын удирдлага, хувьцаа эзэмшигчдэд компанийн арилжааг сэргээх, нэмэлт хувьцаа гаргах, хэлбэрээ өөрчлөх, эсхүл татан буугдах талаар шийдвэр гаргаж, арга хэмжээ авах талаар хугацаат үүрэг өгчээ.

Үнэт цаасны бүртгэлээс хассан 57 компанийг танилцуулж байна.

Компанийн оноосон нэр

Үнэт цаасны код

Гаргасан хувьцааны тоо

1

"Агро-Амгалан" ХК

12

86,302

2

"Ардынзориг" ХК

60

107,797

3

"Баянмодуул" ХК

62

87,590

4

"Батхийц"ХК

76

93,254

5

"Баяндөхөм" ХК

83

91,469

6

"Цагаанчулуут" ХК

91

50,328

7

"Дэлбаянбулаг" ХК

93

177,288

8

"Сэлэнгэгур.тэж" ХК

134

787,450

9

"Ноёншанд" ХК

163

86,838

10

"Орхон"  ХК

170

75,304

11

"Залуучууд" ХК

172

337,013

12

"Хангай"  ХК

174

59,112

13

"ХужиртӨргөө" ХК

180

88,922

14

"Шархоолой" ХК

183

181,683

15

"Эрдэнэтолгойтөв" ХК

184

114,419

16

"Өргөнжим" ХК

189

70,000

17

"Мандал"  ХК

194

72,053

18

"Зоострейд" ХК

197

187,090

19

"Шахайтхайрхан" ХК

215

66,289

20

"Баянхонгоргео" ХК

222

139,734

21

"Сайншанд"  ХК

250

63,681

22

"Увс" ХК

251

95,216

23

"Жаргалант-Төв" ХК

268

293,461

24

"Баянбулаг-Сэлэнгэ" ХК

270

51,097

25

"Мерей" ХК

272

78,187

26

"Буянтбулаг" ХК

277

154,009

27

"СэлэнгэХүрд " ХК

281

50,351

28

"Ижбүрэн" ХК

283

55,637

29

"Ихдаац" ХК

292

79,808

30

"Тээвэрцагааннуур ХК

293

68,151

31

"Автотээвэр-27" ХК

294

62,107

32

"Автодаац" ХК

295

73,343

33

"Увсхийц" ХК

304

157,758

34

"Жоншиттээвэр"ХК

305

160,057

35

"Туруун" ХК

324

50,310

36

"Монголэдимпекс"

342

1,164,066

37

"Халхбуудай" ХК

348

266,663

38

"Атартөв" ХК

350

249,228

39

"Хангайнцарам" ХК

357

147,489

40

"Гүнгалуут" ХК

363

187,516

41

"Ус-Архангай" ХК

368

67,841

42

"УгтаалТөв" ХК

371

242,556

43

"Тахилгат" ХК

400

243,975

44

"Шинэ-Өргөө" ХК

416

63,792

45

"НалайхӨргөө" ХК

419

211,630

46

"Баянхаан" ХК

427

100,250

47

"Жимст"ХК

442

58,563

48

"Говьшанд"ХК

443

181,267

49

"Цагааннуур"ХК

446

1,379,008

50

"Алтанүсэг" ХК

463

59,367

51

"Хүнс-Төв" ХК

472

452,206

52

"Алтандуулга" ХК

473

464,891

53

"Ундрам" ХК

474

322,317

54

"Зүүнхараа-Өргөө" ХК

475

50,096

55

"Чандгана" ХК

390

95,496

56

"Асгат" ХК

253

96,182

57

"Баянбадрах" ХК

169

143,744



У.БОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна