Ардчиллын карнавал өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Ардчиллын карнавал өдөрлөг болно

“DemoCrazy Carnaval” хэмээх сонирхолтой өдөрлөг болох гэж байна. “Ардчилалд ухаантай, хайртай залуусын төв”-өөс санаачлан ирэх есдүгээр сарын 7-нд 16-20.00 цагийн хооронд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт ардчиллын карнавар хийхээр болжээ. Facebook дэх “Mongolian cover” групп, НҮБ болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулах тэрхүү өдөрлөгт нэгдэж, ардчилалд дуртай, хайртай залуус хамтдаа нэг өдрийг өнгөрүүлэхийг тэд уриалсан шүү.

Өдөрлөгт оролцохын тулд та заавал үнэтэй, ганган чамин хувцсаар гоёх шаардлагагүй. Өөртөө байгаа материалаа ашиглаад, өөрийгөө хүссэнээр хувиргаж болно. Түүнчлэн нүүр хувиргагчид өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүсийн нүүрэн дээр хувиргалт хийж өгөх гэнэ лээ.


Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж